Хамрах зорилтот бүлэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 1
Түрээсийн орон сууц: УБ хот, ХУД 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол
Тавигдах шаардлага:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.1.1-д заасан иргэн байх, эсвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжилдаг гэр бүл байх
- Төрийн өмчийн түрээсийн орон сууцны болон түрээслэн өмчлөхтэй холбоотойгоор ашиглалтын хэвийн байдлыг хангах баталгаа болгож 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааны төлбөрийг урьдчилан төлөх боломжтой байх
- Өмнө нь төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцад хамрагдаагүй байх
- Түрээсийн болон түрээслэн өмчлөх төлбөр, ашиглалтын зардалд төлөх нийт төлбөрийн дүн нь өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх
- Банк, санхүүгийн байгууллагаас аливаа төрлийн зээлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь түрээс болон ашиглалтын зардлыг төлж хүрэхүйц байх
- Улаанбаатар хотод байнгын оршин суух хаягийн бүртгэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Орон сууцанд хамрагдах тухай хүсэлт
- Өргөдлийн маягт бөглөх /Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 90 дугаар тушаалаар баталсан “Гэрээний загвар, өргөдлийн маягт батлах тухай” тушаалын хавсралт/ ӨРГӨДЛИЙН МАЯГТ
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Гэр бүл дэх насанд хүрсэн гишүүн бүрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс авсан байх/
- Оршин суугаа хаягийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Орлого тодорхойлох баримт бичиг /ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт/ /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Зээлийн мэдээллийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр/лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг халамжилдаг иргэн нь дээрх бүх бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг халамжилдаг иргэн, гэр бүл нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрсөн эцэг, эх, хүүхэд, ах, дүү болохыг нотолсон иргэний бичиг баримт, нэг гэрт амьдардаг болохыг нотлох хорооны тодорхойлолт
Хамрах зорилтод бүлэг: Хувиараа хөдөлмөр эрхлэгч – 1
Түрээсийн орон сууц: УБ хот, ХУД 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол
Тавигдах шаардлага:
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, цалин, хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх
- Төрийн өмчийн түрээсийн орон сууцны болон түрээслэн өмчлөхтэй холбоотойгоор ашиглалтын хэвийн байдлыг хангах баталгаа болгож 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааны төлбөрийг урьдчилан төлөх боломжтой байх
- Өмнө нь төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцад хамрагдаагүй байх
- Түрээсийн болон түрээслэн өмчлөх төлбөр, ашиглалтын зардалд төлөх нийт төлбөрийн дүн нь өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх
- Банк, санхүүгийн байгууллагаас аливаа төрлийн зээлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь түрээс болон ашиглалтын зардлыг төлж хүрэхүйц байх
- Улаанбаатар хотод байнгын оршин суух хаягийн бүртгэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Орон сууцанд хамрагдах тухай хүсэлт
- Өргөдлийн маягт бөглөх /Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 90 дугаар тушаалаар баталсан “Гэрээний загвар, өргөдлийн маягт батлах тухай” тушаалын хавсралт/ ӨРГӨДЛИЙН МАЯГТ
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Гэр бүл дэх насанд хүрсэн гишүүн бүрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс авсан байх/
- Оршин суугаа хаягийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Орлого тодорхойлох баримт бичиг /ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт/ /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Зээлийн мэдээллийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Хувийн байгууллагад ажилладаг бол ажил олгогч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт
Хамрах зорилтод бүлэг: Залуу гэр бүл – 1
Түрээсийн орон сууц: УБ хот, ХУД 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол
Тавигдах шаардлага:
- Гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр байх
- Төрийн өмчийн түрээсийн орон сууцны болон түрээслэн өмчлөхтэй холбоотойгоор ашиглалтын хэвийн байдлыг хангах баталгаа болгож 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааны төлбөрийг урьдчилан төлөх боломжтой байх
- Өмнө нь төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцад хамрагдаагүй байх
- Түрээсийн болон түрээслэн өмчлөх төлбөр, ашиглалтын зардалд төлөх нийт төлбөрийн дүн нь өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх
- Банк, санхүүгийн байгууллагаас аливаа төрлийн зээлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь түрээс болон ашиглалтын зардлыг төлж хүрэхүйц байх
- Улаанбаатар хотод байнгын оршин суух хаягийн бүртгэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Орон сууцанд хамрагдах тухай хүсэлт
- Өргөдлийн маягт бөглөх /Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 90 дугаар тушаалаар баталсан “Гэрээний загвар, өргөдлийн маягт батлах тухай” тушаалын хавсралт/ ӨРГӨДЛИЙН МАЯГТ
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Гэр бүл дэх насанд хүрсэн гишүүн бүрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia системээс авсан байх/
- Оршин суугаа хаягийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Орлого тодорхойлох баримт бичиг /ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт/ /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Зээлийн мэдээллийн лавлагаа /e-mongolia системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх/
- Гэрлэлтийн гэрчилгээний баталгаажсан хуулбар /e-mongolia- системээс авсан хүчин төгөлдөр лавлагаа байх
Дээрх материалыг бүрдүүлж, 1 файл болгон нэгтгэж, нэгтгэсэн 1 файлыг rent@tosk.gov.mn цахим шуудангаар илгээж сонгоно шалгаруулалтад оролцоно.
Материал хүлээн авах хаяг: rent@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
1-р шат Баримт бичгийг хянах
2-р шат Дүн шинжилгээ хийх
3-р шат Сонгон шалгаруулалтын дүнг гаргах
Хугацаа:
2026/01/21-ны өдрийн 08:30 цагаас 2026/01/25-ны өдрийн 17:30 цаг хүртэл rent@tosk.gov.mn цахим хаягаар материал хүлээж авна.
Жич:
- Хугацаа хоцорсон материалыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
- Зөвхөн шалгарсан иргэнтэй холбогдож мэдэгдэнэ.
Утас: 7288-7788-1