Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төслийн эхний ээлжийн 2,042 айлын орон сууцыг цахилгаан, эрчим хүчээр бүрэн хангах, 2*630кВА чадалтай Хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад хүлээн авахаар өнөөдөр /2026.01.20/ улсын комисс ажиллалаа.
Тус ажлыг эрчим хүчний салбарт цахилгаан тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ, инженерийн шийдэл боловсруулах, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Саруул Өргөө Констракшн” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн инженер, техникийн ажилтнууд хэрэгжүүлэн ийнхүү ашиглалтад орууллаа.
2025 онд Хэсэгчлэн хуваарилах РП-1, ХТП-1.1, ХТП-2.1 хаалттай байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн бол өнөөдөр 2*630кВА чадалтай ХТП-1.2, ХТП-1.3, ХТП-2.2 Хаалттай дэд өртөөний гурван барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг бүрэн дуусгалаа. Эдгээр таван ширхэг хаалттай хуваарилах байгууламж нь 10/35/110 кВт Ташгай дэд станцаас тэжээгдэж байгаа юм.
Хурлын төгсгөлд, Улсын комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.