Ажлын байр: Орчуулагч (Гэрээт)
Тавигдах шаардлага:
- Хэл судлал, гадаад харилцаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй;
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Солонгос хэлийг бүрэн эзэмшсэн байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- 2-оос дээш гадаад хэл эзэмшсэн бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
- Солонгос хэлний судалгаа, орчуулагчаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төслийн хүрээнд зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад техникийн болон орчуулгын дэмжлэг үзүүлэх;
- Баримт бичгийн шивэлт, боловсруулалт, хэвлэлт хувилалт хийхэд туслах, гардан гүйцэтгэх (Монгол болон бусад хэлээр);
- Гүйцэтгэгч компаниудтай амаар болон бичгээр харилцахад орчуулга хийх (Монгол болон бусад хэлээр);
- Төслийн баримт бичиг, мэдээ, тайлан, ирсэн, явсан бичиг, тайланг орчуулах, төслийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх хүрээнд шаардагдах хууль журам, баримт бичгүүдийг орчуулах (Монгол болон бусад хэлээр), санал асуулга, судалгааг хийж гүйцэтгэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (2025 он);
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.09-2026.03.23-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.24-2026.04.14-ний өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК- ийн байр.
Утас: 7288-7788 (504)