(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)

Ажлын байр: Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, Автоматикын инженер мэргэжилтэй;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралт, засварын ажлын мэргэшсэн инженер зэрэгтэй;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Автокад, Макрософт прожект программууд дээр ажиллах чадвартай байх;

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Батлагдсан зураг төсөл болон ажил гүйцэтгэх хугацааны графикийн дагуу ажлын явцад өдөр тутмын хяналт тавих;
  • Зээлийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга байгууламжийн цахилгаан хангамжийн ажилд техникийн хяналт тавьж, хэмжилт шалгалтыг барилгын салбарт мөрдөж байгаа хууль болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан норм норматив, стандарт, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх;
  • Хяналт гүйцэтгэх бүрдээ ажлын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр арилгуулах арга хэмжээ авч ажиллах, барилгын ажлын журналд ажлын явцад гарсан зөрчлийн талаар тэмдэглэл хийх;
  • Цахилгаан хангамжийн барилга байгууламж, түүний цахилгааны шугам сүлжээний үндсэн ажилд хэрэглэсэн материал, бүтээцийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораторид нууцалсан дугаар бүхий дээж өгч тодорхойлуулан ил, далд ажлын актыг баталгаажуулах;

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2025 он);
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.09-2026.03.23-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.24-2026.04.14-ний өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК- ийн байр.

Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Орчуулагч (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Гааль, НӨАТ хариуцсан ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Skip to content