ХББОС-ын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.12/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг сайдад танилцуулав. Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
- Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлэн байдал 80 хувьтай байна.
- Гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй орон сууцны төслүүдийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
- АБНЕгипет Улсад болсон Дэлхийн хотуудын форумд амжилттай оролцов.
- Салбарын хууль эрхзүйн шинэчлэлийн бэлтгэл хийгдэж байна.
Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд:
- Өвөлжилтийн бэлтгэлд анхаарах
- Удахгүй болох тусгай зөвшөөрлийн нээлттэй хэлэлцүүлгийн зохион байгуулалт, оролцоонд анхаарч ажиллах
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэлийг хянах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.