(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

Ажлын байр: Төслийн ерөнхий менежер

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Эрхзүй, Төрийн захиргааны менежмент, Инженер мэргэжилтэй;
  • Удирдах албан тушаал 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • “Солонго 1, 2” төслийн зээлийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлуудыг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах;
  • Төслийн талбай доторх зам, зогсоол;
  • Төслийн талбайн ногоон байгууламж;
  • Шинэ орон сууцны зураг төсөл, барилгын менежментийн зөвлөх үйлчилгээ;
  • Шинэ орон сууцны барилга угсралтын ажил;
  • Татварын хөнгөлөлт;
  • Барилгын талбайн аюулгүй байдлыг хангах;
  • Шинэ барилгыг батлах (барилга угсралтын зөвшөөрөл багтана);
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй удирдлагаар хангах;
  • Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажлын үр дүнг хариуцах;
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлөвлөлтийг хийж удирдлагаар хянуулж Төслийн удирдах хороогоор батлуулах;
  • Батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тусгагдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлж тайлагнах;
  • Батлагдсан төсөв, санхүүгийн төлөвлөгөөний дагуу төслийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, санхүүгийн ажилтнаар дамжуулан тайлагнах;
  • Төслийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, болон гэрээг сунгах, цуцлах, ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж төслийн зохицуулагчид танилцуулах;

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет  /2025.11.19-ний өдөр батлагдсан загвар/;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах;

Хугацаа:

  • Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.06-2026.02.24-ний өдрийн хооронд;
  • Сонгон шалгаруулалт явуулах: 2026.02.25-2026.03.12-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.

Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЕНЕЖЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ДУЛААН ХАНГАМЖ, АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
Skip to content