Ажлын байр: Төслийн менежер
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй;
- Удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- “Солонго 1, 2” төслийн Монгол талын хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлуудыг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах;
- Үндсэн шугам сүлжээний хангамж;
- Шинээр баригдах орон сууцыг хангах зорилгоор одоо байгаа инженерийн шугам сүлжээг шинэчлэх, солих, нөхөн сэргээх, шаардлагатай тохиолдолд нураах (холбогдох батлуулах шатны ажлууд орно);
- Усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан ба харилцаа холбоо;
- Төслийн талбай руу нэвтрэх зам;
- Төслийн талбайн хот төлөвлөлтийн барилга, байгууламж, зам;
- Дүрэм журамтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эсвэл урьдчилан мэдэгдэх;
- Талбайн судалгаа ба инженер-геологийн судалгаа;
- Одоо байгаа инженерийн шугам сүлжээг шинэчлэх, нөхөн сэргээх, солих, нураах ажлыг батлах;
- Шинээр баригдах инженерийн шугам сүлжээг батлах;
- Шинэ барилгыг батлах (барилга угсралтын зөвшөөрөл багтана);
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2025.11.19-ний өдөр батлагдсан загвар/;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах;
Хугацаа:
- Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.06-2026.02.24-ний өдрийн хооронд;
- Сонгон шалгаруулалт явуулах: 2026.02.25-2026.03.12-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.
Утас: 7288-7788 (504)