Ажлын байр: Барилгын захиалагч, хяналтын хэлтсийн дарга
Тавигдах шаардлага:
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
• Архитектур, Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж мэргэжилтэй.
• Мэргэшсэн инженер
• Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил, барилгын инженерээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
• Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Хэрэгжиж буй төслүүдтэй холбоотой тайлан мэдээ, баримт материалыг холбогдох байгууллага, гүйцэтгэгч нараас гаргуулан авч тооцоог нэгтгэн хянаж, удирдлагад танилцуулах;
• Гүйцэтгэгч сонгон шалгарсан төсөл хөтөлбөрүүдэд гэрээний дагуу захиалагчийн хяналт хийх;
• Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд захиалагчийн хяналт хийхэд шаардагдах зардлыг тооцоог боловсруулан батлуулах;
• Орон сууны барилгын ажлын зураг төсөл, төсөв боловсруулах явцад хяналт тавих, иж бүрдлийг хянаж холбогдох санал дүгнэлтийг тусгаж ажиллах;
Ирүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет 2025
• Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
• Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Цээж зураг 2 хувь (4×3);
• Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
- Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.11-2026.02.27-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.02-2026.03.20-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр:
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)