(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Дотоод хяналтын албаны дарга

Ажлын байр: Дотоод хяналтын албаны дарга  

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Эдийн засаг, Эрх зүйч мэргэжилтэй.
  • Дотоод хяналт, аудит, санхүү, нийцэл, эрсдлийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, дотоод аудит, дотоод хяналт-шалгалтын үйл ажиллагааны уялдаа холбоо, хараат бус байдлыг хангах;
  • Компанийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй санхүүгийн, үйл ажиллагааны, хууль зүйн, авлигын болон нэр хүндийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах санал, дүгнэлтийг боловсруулах;
  • Дотоод аудит, дотоод хяналт-шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын биелэлтэд хяналт тавих, биелэлтийг дахин шалгах, тайлагнах механизмыг хэрэгжүүлэх;
  • ISO 37001:2024 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны хэрэгжилтэд дотоод хяналтын хүрээнд хяналт тавих, авлигын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
  • Дотоод хяналт, аудитын төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар гүйцэтгэх захиралд тогтмол тайлагнах;
  • Удирдлагаас гаргасан бодлого, шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтэд дотоод хяналтын хүрээнд хяналт тавих, хэрэгжилтийн эрсдэл, үр дагаврыг урьдчилан мэдээлэх;
  • Дотоод журам, процесс, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавих, хийдэл, давхардал, зөрчлийг илрүүлж сайжруулах санал боловсруулах;
  • Дотоод хяналтын албаны хүний нөөцийн чиг үүргийг оновчтой хуваарилах, ажилтнуудын мэргэжлийн хараат бус байдал, ёс зүйн шаардлагыг хангах;
  • Дотоод болон гадаад аудит, хяналт шалгалтын байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл, баримтаар хангах, илэрсэн асуудлын биелэлтийг зохион байгуулах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет 2025
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.11-2026.02.27-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.02-2026.03.20-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Дотоод хяналтын албаны дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Ерөнхий инженер
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Барилгын захиалагч, хяналтын хэлтсийн дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЕНЕЖЕР
Skip to content