Ажлын байр: Гааль, НӨАТ хариуцсан ажилтан
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Эдийн засаг, олон улсын эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
- Гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Нягтлан бодох бүртгэл, татварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай
- Удирдан зохион байгуулах, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн гаалийн бичиг баримтын бүрдэлд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах
- Дотоод болон гадаад худалдан авалттай холбоотой бараа, материалын худалдан авах хүсэлтийг хянан баталгаажуулж, холбогдох программ, мэдээллийн системд бүртгэх
- Захиалагч болон хяналтын байгууллагын хүрээнд Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг хянан баталгаажуулж, холбогдох программд шивж бүртгэх
- Төслийн гэрээний хэрэгжилтийг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн хангах, бараа материалыг баримт бичгийн бүрдлийн дагуу Гааль, НӨАТ-аас чөлөөлөх ажиллагааг зохион байгуулах
- Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх
- Ажлын жагсаалтад заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет 2025
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.13-2026.02.27-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.02-2026.03.20-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)