Ажлын байр: Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Эдийн засаг, Эрх зүй, Төрийн захиргаа
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай
- Удирдан зохион байгуулах, багаар болон бие даан ажиллах чадвартай
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Солонго-1, Солонго-2 төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд оролцож, үр дүнгийн талаарх дүгнэлт, зөвлөмж боловсруулах
- Төслийн хэрэгжилтийн явцыг шалгуур үзүүлэлтэд тулгуурлан дүгнэх, тулгарч буй асуудлыг тодорхойлж, сайжруулах чиглэлээр санал боловсруулах
- Төслийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг сайжруулахтай холбоотой мэдээлэл, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд төслийн хэрэгжилтэд холбогдох өөрчлөлтийн санал боловсруулах
- Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, төслийн зохицуулагч, менежерээс өгсөн ХШҮ-ний чиглэлд хамаарах үүрэг даалгаврыг гүйцэтгэх
- Ажлын жагсаалтад заасан чиг үүргийн хүрээнд бусад холбогдох ажлыг хэрэгжүүлэх
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет 2025
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.13-2026.02.27-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.02-2026.03.20-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)