(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер

Ажлын байр: Хяналтын инженер  

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж мэргэжилтэй.
  • Барилгын инженерээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Батлагдсан зураг төслийн хүрээнд барилгын ажлын хугацааны графикийн дагуу ажлын явцад өдөр тутмын хяналт хийх;
  • Улсын төсөв, гадаад зээл тусламж, төр хувийн хэвшлийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга, байгууламжийн ажилд техникийн хяналт тавьж, хэмжилт шалгалтыг барилгын салбарт мөрдөж байгаа хууль болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан норм, норматив, стандарт, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх;
  • Ажлын явцад гарсан газар чөлөөлөлт болон техникийн холбогдолтой асуудлуудыг удирдлагад уламжлах, холбогдох байгууллагуудад хүргэх, хэрхэн шийдвэрлэх талаар шийдэл гаргах, шаардлагатай тохиолдолд уулзалтыг зохион байгуулах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2025 он)
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.18-2026.04.01-ний өдрийн дотор;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.04.02-2026.04.17-ны өдрийн дотор;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.

Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хөрөнгийн удирдлага, ашиглалтын газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Ус хангамж ариутгах татуургын хяналтын инженер
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
Skip to content