(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн

Ажлын байр: Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн

Тавигдах шаардалга:

  • Архитектур, Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж, инженер мэргэжилтэй;
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ мэргэшсэн байх;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлын хүрээнд төслийн суурь судалгаа, урьдчилсан төлөвлөгөөг болосвруулах, түүнтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах;
  • Компаниас хэрэгжүүлэх төслүүдийн инженер техникийн шийдлүүдийн талаар шинжилгээ, судалгаа хийх, үндэслэлийг боловсруулж, танилцуулах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2025 он);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.18-2026.04.01-ний өдрийн дотор;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.04.02-2026.04.17-ны өдрийн дотор;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.

Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хөрөнгийн удирдлага, ашиглалтын газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Ус хангамж ариутгах татуургын хяналтын инженер
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
Skip to content