Ажлын байр: Ус хангамж ариутгах татуургын хяналтын инженер
Тавигдах шаардалга:
- Боловсрол- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжил- Ус хангамж ариутгах татуургын инженер, Иргэний ба үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй
- Мэргэшил-Мэргэшсэн инженер бол давуу тал болно.
- Туршлага- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын үе шат тутамд зохиогчийн техникийн хяналтыг гүйцэтгүүлэх, хамтран ажиллах, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавих, хэрэгжүүлэх;
- Барилгын ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргах, ил далд ажлыг актаар баталгаажуулах, барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны болон холбогдох байгууллагад хүргүүлэх;
- Гүйцэтгэгч болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
- Төрийн хяналт, шалгалт болон эрх бүхий байгууллагаас хийсэн үзлэг, шалгалтын дүн, техникийн дүгнэлт, зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын уе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дунг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.03.18-2026.04.01-ний өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.04.02-2026.04.17-ны өдрийн дотор;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК- ийн байр.
Утас: 7288-7788 (504)