ХӨШИГИЙН ХӨНДИЙ, БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
“Алсын хараа 2050“, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Улаанбаатар хотын төвлөрлийг тэлэх зорилготой Хөшигийн хөндий, Шинэ зуунмод, Майдар хотуудын хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, цогц агуулгаар шийдвэрлэхийг зорьж байгаа. Мөн Засгийн газраас Мандал өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй 174.78 километр Богдхан төмөр замын төслийг хэрэгжүүлж ажиллаж байна. Богдхан төмөр зам нь…
С.ЧОЙЖАМЦ, Ц.ЦЭРЭНЖАМЦ НАРЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сономын Чойжамцийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрийг нь мялаалаа. Мөн “Буриад хийц” ХХК-ны ерөнхий инженер Цэрэндоржийн Цэрэнжавыг “Алтангадас одон”-оор шагнагдсаныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар гардуулж, баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМЖУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг долдугаар сарын 1-ээс цахимаар олгохоор болсон. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалтын ажил бүрэн хэмжээгээр дууссан. Мөн салбарын мэдээллийн санд мэдээллээ үүсгэсэн 7060 аж ахуйн нэгж байгууллага, 4265 мэргэшлийн…
“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ ТӨСӨЛ“-ИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа “Тайшир-Алтай ус хангамж” төслийн хэрэгжилтийн явцтай БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайханаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, БХТ-ийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, ББЗХХ-ийн инженер Ж.Лхамаа,…
“ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХҮЧИТГЭХ ЗАМААР АШИГЛАЛТЫН ХУГАЦААГ УРТАСГАХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ДУУСЛАА
Барилга, хот байгуулалтын яам нь Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг хүчитгэх замаар ашиглалтын хугацааг уртасгах туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж дуусаад байна. Үүнтэй холбогдуулан төгсгөлийн тайлан болон журмын төсөлд санал авч байгаа тул та бүхнийг саналаа өгөхийг хүсье. Төслийн тайланг доорх холбоосоор татаж авах боломжтой. 1. “Түүх, соёлын дурсгалт…
“БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА
“Барилга, хот байгуулалтын салбарын залуучуудын хөгжэлийн зөвлөл” Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 118 дугаар тушаалаар байгуулагдаж, анхдугаар хурлаа зохион байгууллаа. Зөвлөлийн анхдугаар хурлаар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэхүү зөвлөл нь Барилга, хот байгуулалтын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг…
АМИНЫ ОРОН СУУЦЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛНА
Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас…